Талийгаач И Сун Гюүний үхэлтэй холбогдуулан урлагийнхан шударга ёсны төлөө НЭГДЖЭЭ
Нэгдүгээр сарын 12-ний өдөр буюу энэ баасан гарагт Өмнөд Солонгосын алдарт найруулагч Бун Жүн Ху тэргүүтэй соёл урлагийн алдартнууд хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа тухайгаа мэдэгджээ.
Тэд "Талийгаач жүжигчин И Сун Гюүны үхэлтэй холбогдуулан соёл урлагийн уран бүтээлчдэд тулгарч буй асуудлын талаарх шаардлага” хэмээх гарчиг бүхий мэдэгдэл гаргасан бөгөөд талийгаачийн харамсалтайгаар таалал төгссөнтэй холбоотой асуудлыг хөндөж, соёл урлагийн салбарт нэн чухал шинэчлэл хийхийг уриалж, цаашид ийм эмгэнэлт явдал гарахаас урьдчилсан сэргийлэх зорилготой байгаа гэлээ.
“Соёл урлагийн уран бүтээлчдийн эв санааны нэгдлийн уулзалт” хэмээгдээд буй энэхүү нэгдэл нь соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. Тэд талийгаач жүжигчин И Сун Гюүнийг таалал төгссөнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн, түүний үхлийн талаарх үнэнийг илрүүлэхийг эрх баригчдаас шаардан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээлэл түгээх тал дээр судалгаатай байхыг уриалж, хариуцлагатай сэтгүүл зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байгаа мэдээ нийтлэлийг устгаж, урлаг соёлын уран бүтээлчдийн эрхийг хамгаалахын тулд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг эргэн харах зэрэг ажлуудыг хийх ажээ.
Дээрх хэвлэлийн бага хуралд "Parasite" киноны найруулагч Бун Жүн Ху, дуучин, хөгжмийн зохиолч Юн Жон Шин, найруулагч И Вон Тэ, жүжигчин Чой Дог Мүн болон холбогдох байгууллагын удирдлагууд зэрэг салбартаа нэр хүнд бүхий хүмүүсийн төлөөлөл оролцох гэнэ.
https://news.zindaa.mn/4s33