Эрдэс бүтээгдэхүүний экспорт $9 тэрбумыг давжээ

Эрдэс бүтээгдэхүүний экспорт $9 тэрбумыг давжээ

 

Нийт экспорт 2023 оны эхний найман сарын байдлаар 10,003.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2,263.1 сая ам.доллар буюу 29.2 хувиар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 9,176.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,889.8 сая ам.доллар буюу 25.9 хувиар өсчээ.

Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал, молибдены баяжмал, газрын тос, алт, мөнгө, катодын зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 91.7 хувийг эзэлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen