Сонгуулийн санал тоолох машин худалдан авахад 15 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалтад зориулж 2023 оны улсын төсвийн тодотголд 33 тэрбум төгрөг тусгажээ. Үүнээс СЕХ-нд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зарцуулах аж.

2024 оны нэгдүгээр сарын 1-нд ашиглалтын хугацаа нь дуусах санал тоолох төхөөрөмжүүдээ нэг бүрчлэн хянаж, техникийн үзүүлэлтүүдийг нь шалгасны үндсэн дээр 2243 төхөөрөмж хэвийн, цаашид ашиглах боломжтой гэж үзжээ.  Улмаар  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан ашиглалтын хугацааг гурван жилээр сунгасан байна. Харин 200 гаруй төхөөрөмж эвдрэлтэй тул акталж устгах шаардлагатай болжээ. Ирэх 2024 оны сонгуулиар сонгогчдын болон хэсгийн хороодын тоо өсөхөөр байгаа тул санал тоолох төхөөрөмжийн тоо ч нэмэгдэнэ. Иймд нэмж 500 гаруй төхөөрөмж авахаар төлөвлөж байна.  500 төхөөрөмж, дагалдах иж бүрдэл, дүн дамжуулах төхөөрөмж зэрэгтэйгээ нийлээд 15 тэрбум төгрөгийн урьдчилсан байдлаар төсөвт тусгажээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen