Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэж шилжүүлэхээр ТЕНДЕР зарлажээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэж шилжүүлэх, чандарлах ажлын тендер зарласан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу хотын зуслангийн ногоон бүсэд зөвшөөрөлгүй байрлаж буй 200 гаруй шарилыг нүүлгэн, шилжүүлж, чандарлах юм. Бурхан болоочийн бүртгэлийг нарийвчлан гаргах, шарил гаргах, холбогдох шашны зан үйл үйлдэх, зөөж тээвэрлэх, чандарлах ажлын хариуцан хийх юм.
Дээрх ажлын төсөвт өртөг 312 сая төгрөг байхаар тендер зарлажээ.
http://www.shuud.mn/a/549511