Сураггүй болсон иргэнийг гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо

Сураггүй болсон иргэнийг гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо

 

Сураггүй болоод байсан 87 настай иргэнийг гурав хоногийн дараа эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. 

Тодруулбал, Дорноговь аймгийн цагдаагийн газарт 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "87 настай манай аав Б нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, өчигдөр 17:50 минутанд 87 настай иргэн "Б"-г Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen