Засгийн газар ээлжит бусаар хуралдаж магадгүй
Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан талаар зарим эх сурвалжууд мэдээллээ. Одоогоор ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч төсвийн тодотголыг хэлэлцэж магадгүй гэсэн таамаг байгаа юм байна. Учир нь өнгөрсөн бүтэн сайн өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэж хэлсэн ч өчигдрийн хуралдаанаар хэлэлцээгүй юм. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхгүй бол цагаан сарын дараа гэхээр нэлээд хугацаа алдах аюултай юм байна.
Дашрамд, Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэх ёстой байснаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын оруулж хэлэлцүүлэх ёстой байсан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай асуудлыг эгүүлэн татсан юм.
Т.Гэрэл