“SONY” КОРПОРАЦ “PLAYSTATION” ДЭЭР ВИДЕО ТОГЛООМ ЗАХИАЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛНА
“Sony” корпорац “PlayStation” дээр цоо шинэ видео тоглоом захиалгын үйлчилгээ танилцуулахаар бэлтгэж байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Тус компани шинэ үйлчилгээгээрээ дамжуулан 25 сая гаруй хэрэглэгчтэй “Microsoft” корпорацын “Xbox Game Pass”-тай өрсөлдөхөөр зорьж байгаа аж. “Sony” шинэ үйлчилгээндээ “PlayStation Now” болон “PlayStation Plus” үйлчилгээнүүдийг нэгтгэхээр төлөвлөжээ.
Ингэснээр хэрэглэгчид сүүлийн үеийн видео тоглоомуудаас гадна хуучны сонгодог тоглоомуудаас сонгох боломжтой болох юм байна.
Ч.Уугандаваа
Bloomberg Tv