Ахмадууд бараагаа борлуулна

Ахмадууд бараагаа борлуулна

 

Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг ахмадууд бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмадууд нэг жилийн хугацаатай ашиглах үнэгүй лангуугаар бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар болов.

Тэд урласан бараа бүтээгдэхүүнийг борлуулах, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор "Эвт” худалдааны төвд ахмадын лангуу ажиллуулж эхлэлээ.

Аймгийн Засаг дарга Н.Ганбямба орон нутгийнхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин нутгийн брэнд бий болгох, улмаар мөнгөний урсгалыг орон нутагтаа барих бодлого барьж ирсэн. Энэ бодлогын хүрээнд хийгдэж байгаа бас нэгэн ажил нь ахмадууд өрхийн жижиг үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх асуудал юм гэв.  

Аймаг орон нутгийн удирдлагууд, тус худалдааны төвийнхөнтэй харилцан тохиролцсоны үндсэнд 40 мкв лангууг түрээсийн төлбөргүйгээр ахмадуудад эзэмшүүлэхээр болсон байна. Харин ирэх хавраас худалдааны төвийн гадна талбайд 50 мкв павильоныг байгуулж ахмадуудад бараа бүтээгдэхүүнээ зориулан үнэ төлбөргүйгээр ажиллуулах шийдвэр гаргах аж.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen