Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2017 оны 02-р сарын 20-ны 16-22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17цагт 7 хэм, 20 цагт  9 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 20-ны 20 цагаас 02 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун  өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм,  өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө  13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна .

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 22-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen