Нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно

 

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй.
Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
 
сонин mn
 
Өөрчлөлт орж буй чиглэлүүд 
1. Ч:1 5- Шар – Офицеруудын ордон
2. Ч:2 Шархад - МУБИС - 3,4-р хороолол
3. Ч:3 Зүүн салаа – Халдварт
4. Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр
5. Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв
6. Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3
7. Ч:18б 3,4-р хороолол –ТЭЦ 3-Цэцэг төв
8. Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог
9. Ч:19б Цагаан Даваа –Сансар –Офицеруудын ордон
10. Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв
11. Ч:28 Сэлх-7 Буудал-Ард
12. Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал
13. Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр
14. Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3
15. Ч:37 Улаанхуаран-4-р хороолол
16. Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран
17. Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр
18. Ч:47 Орбит-Ард кино театр
19. Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС
20. Ч:50 Улаанхуаран - Мишээл
21. Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав
22. Ч:52 3,4-Тэнгис-Зайсан
23. Ч:53 Яармаг-АРД кино театр
24. Ч:55 Зайсан –Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу
25. Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС
26. Ч:58 Мишээл-3,4 хороолол
27. Ч:59 ХМК – Офицеруудын ордон
28. Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон
29. Ч:63 Хан Хилс –Ривер Гарден –Цэцэг Төв-МУБИС
30. Ч:66 Зайсан –Цэцэг төв-11-р хороолол
31. Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3
32. Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр
33. Ч:72 Богд хан-Зайсан –Сүхбаатарын талбай
34. ХО:2 Шарга морьт-Дүнжингарав
35. Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник
36. Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen