МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд товлогджээ

МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд товлогджээ

 

Монгол ардын намын Бага хурал энэ сарын 25-нд товлогдсон байна. Хуулийн дагуу төрийн тэргүүн аль нэг намын харьяалалгүй байх ёстой. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх тангараг өргөхөөсөө өмнө намын гишүүнчлэлээсээ татгалзах шаардлага үүсээд буй. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зургадугаар сарын 25-ны 11:40 цагт товлосон. Тэгэхээр МАН-ын Бага хурал тангарах өргөх ёслолоос өмнө болох нь.
Харин намын дараагийн даргыг уг хурлаар сонгохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч томилно гэдэг мэдээллийг зарим эх сурвалж өгөөд буй.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen