Хотын даргыг хэзээ томилно, тэр хүртэл үүрэг гүйцэтгэгч нь ажиллах боломжтой

Хотын даргыг хэзээ томилно, тэр хүртэл үүрэг гүйцэтгэгч нь ажиллах боломжтой

 

Нийслэлийн шинэ Засаг даргыг хэзээ томилох нь тодорхойгүй байна. Одоогийн НИТХ-ын даргаар ажиллаж буй С.Амарсайханыг хотын даргаар ажиллахыг нийслэлийн МАН төдийгүй МАН-ын Удирдах зөвлөлөөс 100 хувь дэмжсэн.

Энэ асуудлыг хэлэлцэх байсан нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд товлогдсон ч тухайн өдрөө хойшилж, оны сүүлчийн өдөр үргэлжлэх байсан нь бүр цуцлагдсан билээ. 

НИТХ хэзээ уг асуудлыг хэлэлцэх талаар нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-ийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад “НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, НИТХ-ын дараагийн хурлын товыг тогтох ёстой. Тэргүүлэгчдийн хурлын товыг гурав хоногийн өмнө зарлах дэгтэй тул хотын даргыг томилох асуудлыг яаралтай хэлэлцэнэ гэвэл энэ Баасан, эсвэл ирэх Даваа гарагт хуралдах боломжтой. Одоогийн байдлаар ямар нэгэн хурал зарлаагүй байна. НИТХ-ын ээлжит хурал нэгдүгээр сарын 20-доор байгаа. Үүрэг гүйцэтгэгчийг нь томилчихсон байгаа учраас хотын даргыг заавал 14 хоногт багтаан томилох ёстой гэсэн ойлголт байхгүй. Хуулиараа хотын дараагийн даргыг хэзээ томилно, тэр хүртэл үүрэг гүйцэтгэгч нь ажиллах боломжтой байдаг” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын хуралдаан асуудлаа хэлэлцэж чадахгүй ийнхүү хойшлоод байгаа нь МАН-ын доторх хагаралтай холбоотой хэмээн хардалт төрүүлж буй. 

Т.САРАН, IKON.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen