Жо Байден, Бенжамин Нетаньяхутай Израиль, Палестины асуудлыг хэлэлцжээ

Жо Байден, Бенжамин Нетаньяхутай Израиль, Палестины асуудлыг хэлэлцжээ

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай Израиль, Палестины хооронд өрнөөд байгаа мөргөлдөөний талаар ярилцсан гэж мэдэгджээ. Тэрбээр “Сэтгүүлчдэд энэ талаар мэдэгдэх үеэр эрт эсвэл орой хэзээ нэгэн цагт Ойрхи Дорнодод асуудал шийдэгдэнэ” гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Израиль улс нь өөрийгөө хамгаалах эрхтэй гэв.Түүнээс гадна ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихдаа Израилийн хотууд руу Хамас бүлэглэлийнхэн дайрсныг буруушаажээ. Жо Байден Израилийг  Иордан болон Газын чөлөөт бүсэд одоо өсөн нэмэгдэж байгаа хүчирхийллээс  өөрийгөө хамгаалахыг нь дэмжиж байна гэснийг Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Мөн түүнийг Египет, Иордан, Катар, Палестины албан хаагчдад газар авч байгаа хүчирхийлэл, мөргөлдөөний талаар өгсөн дипломат амлалтын тухай дурдсан гэж бичжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen