Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ

 

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Иран улсад айлчилж, Техран, Вашингтоны хооронд үүсээд буй хурцадмал байдлыг намжаах чиглэлд хүчин чармайлт гаргасанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талархал илэрхийлжээ.

А.Шинзо баасан гарагийн орой Иранаас эх орондоо эргэн ирсний дараа Д.Трамптай утсаар ярьжээ. Японы Ерөнхий сайд энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Д.Трамптай Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн гэжээ. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад олон сорилт тулгарах төлөвтэй байгааг А.Шинзо онцлоод, энэ чиглэлд олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллахаа мэдэгджээ. Үүний зэрэгцээ Оманы буланд болсон нефть тээвэрлэгч хөлөг онгоцны халдлагуудыг Япон улс зэмлэн буруушааж байгаа хэмээн мэдэгджээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen