Баруун эрэгт еврейчүүдийн шинэ суурин барих төлөвлөгөөг батлав
Тус агентлагийн мэдээлснээр, 1152 айлын орон сууц барих төлөвлөгөөг эцэслэн баталсан бол нэмээд 1032 айлын орон сууц барих асуудал эхний шатандаа явж байгаа аж.
Иордан голын Баруун эрэгт еврейчүүдийн суурин барих төлөвлөгөө нь Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулах замд учирч буй гол саад тотгорын нэгд тооцогддог. Эзлэн авсан Арабын нутаг дэвсгэрт суурин барих ажлаа нэн даруй зогсоохыг Израиль улсаас шаардсан 2334 дүгээр тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 23-нд баталсан байна. Гэвч Израилийн тал уг баримт бичигт тусгасан зүйл заалтыг биелүүлэхгүй гэж мэдэгджээ.