ШӨХТГ: Зарагдсан барааг буцааж болно

Дэлгүүрийн лангуун дээрээс "Зарагдсан бараа буцаахгүй" гэдэг бичгийг олон л хардаг.  Гэвч зарагдсан барааг буцааж болно. Буцааж аваагүй худалдан авагчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультайг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлжээ.

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:

 

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:

 

1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;

 

1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;

 

1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

ШӨХТГ-аас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд дээрх хуулийг зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн 20 хоногийн хугацаа өгсөн аж. Өөрөөр хэлбэл зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг хүргүүлжээ. Өнөөдрөөс улсын хяналтын байцаагчид энэ зөвлөмжийг хэрэгжүүлсэн эсэхэд хяналт шалгалтыг хийж эхлэх юм байна. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen