Б. Бат-Эрдэнэ: Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүнийн талаар мэдээллээр хангагдах эрхтэй гэсэн заалт байдаг. Тэгвэл ихэнхи хэрэглэгч бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа  дутуу дулимаг мэдээлэл авсны улмаас бараа бүтээгдхүүнээ буруу сонгох зөрчил түгээмэл гардаг.

Энэ тохиолдолд хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь ажиллахгүй, хугацаа нь дууссан, өөрт таалагдахгүй бол худалдаа хийсэн дэлгүүртээ буцааж өгөх, өөр төрлийн ижил бараагаа солих бүрэн эрхтэй байдаг аж. 

Гэвч ихэнх дэлгүүрүүд хэрэглэгчийн энэхүү эрхийг зөрчиж “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зарыг лангуун дээрээ тавьсан байдаг бөгөөд үүнээс үүдэж хэрэглэгчийн эрх ноцтойгоор зөрчигдөх тохиолдол одоо ч байсаар байна.

Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас томоохон зах, худалдааны төв, супермаркет, дэлгүүдүүдэд энэ талаар хугацаатай үүрэг өгч ажиллахаар болжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ " Дэлгүүрүүдэд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зарыг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 14 хоногийн дотор лангуунаасаа татаж ажиллахыг сануулж, хугацаатай үүрэг өгч ажиллаж байна. Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй. Бид хэрэглэгчийг гомдол гаргасан цагт биш гомдол гарахгүй нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана" гэдгээ тодотгож, өөрийн цахим сүлжээндээ нийтэлжээ. 

Хэрвээ ШӨХТГ-аас тавьсан энэхүү хугацаатай үүргийг биелүүлэлгүй, хэрэглэгчийн эрхэнд халдсан худалдаа үйлчилгээний төв, дэлгүүрүүдэд хуулийн дагуу хариуцлалага тооцож ажиллахаар болжээ.

Т.Хэрлэн

Zuv.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen