Бурханы сүм “Ковид-19” халдварт өвчний эсрэг 2 дахь удаагаа хандивын аян явуулж, 14000 ширхэг маск хандивлалаа

Бурханы сүм “Ковид-19” халдварт өвчний эсрэг 2 дахь удаагаа хандивын аян явуулж, 14000 ширхэг маск хандивлалаа

 

Шинэ коронавирус халдварт өвчин (Ковид-19)-тэй тэмцэх засгийн газрын өндөржүүлсэн арга хэмжээг нэг хоёроор нь сулруулж байгаа ч 2 дахь давалгаа эхлээд байгаатай холбогдуулан санаа зовнил урьдын адил хэвээр байна. Засгийн газар хорио цээрээ сулруулалгүй, хорио цээрийн удирдамжийг чанд дагаж мөрдөхийг  иргэддээ анхааруулсаар байна. 

 

            2020 оны 08 сарын 10-ны өдөр Эрдэнэт хотод байрлах Орхон аймгийн Эрүүл мэндийн төвийг зорьж очсон Бурханы сүмийн итгэгчид өөрсдийн гараар урласан 2500 ширхэг даавуун амны хаалт болон нэг удаагийн хэрэглээний 1500 ширхэг маск, нийт 4000 ширхэг амны хаалтыг гардуулан өглөө. 

Засгийн газрын халдварт өвчнөөс сэргийлэх хөл хорионы улмаас гэр гэртээ амны хаалт хийсэн итгэгчид улс орон хөрш нийгэмдээ өчүүхэн ч болов хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн амны хаалтаа дамжуулж өглөө.  Бурханы сүмийнхэн өнгөрсөн сард ч Эрүүл мэндийн яаманд 10000 ширхэг амны хаалт хандивласан юм. 

Бурханы сүм “Ковид-19” халдварт өвчний эсрэг 2 дахь удаагаа хандивын аян явуулж, 14000 ширхэг маск хандивлалаа

 

Эрүүл мэндийн төв дээр явагдсан энэхүү хандивын арга хэмжээнд ЭМГ-н дарга Д.Сүхээ, ЭМГ-н Нийгмийн эрүүл мэндийн  төвийн дарга А.Баярхүү болон бусад ажилчин албан хаагчид, мөн Бурханы сүмийн итгэгчид байлцлаа. Нөхөрсөг уур амьсгал дунд тэд харилцан талархсанаа илэрхийлж, “Ковид-19”-ын нөхцөл байдлыг аль болох хамтдаа хурдан  даван гарахыг хүсэж байлаа. 

ЭМГ-н Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга А.Баярхүү “Ковидын эсрэг тэмцэхэд хамгийн их асуудал болсон байсан маск хандивлаж байгаад маш их баярлаж байна. Энэ өвчний байдал удаан хугацаанд үргэлжилж байгаа учраас төсөв санхүү төдийлөн хангалттай биш байхад чин сэтгэлээсээ тусалсанд баярлалаа. Бурханы сүмийнхэн мундаг шүү ” хэмээн талархсанаа илэрхийллээ.

Бурханы сүмийн холбогдох хүн хэлэхдээ “Хоёрдугаар сараас эхлэн өндөржүүлсэн хорио цээрийн ажлуудыг хийж гүйцэтгэхэд хамгийн түрүүнд хүчин зүтгэсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний энэ их хичээл зүтгэл байсан болохоор Эрдэнэт хотын иргэд эрүүл энх, эсэн мэнд байж чадлаа” хэмээн, цаашдаа ч “Ковид-19”-ыг даван туулахын төлөө засгийн газрын удирдамжийг идэвх санаачлагатай дагахаа амлалаа.

Амны хаалт хийхэд оролцсон Бурханы сүмийн итгэгчид дэлхийн нийтэд “Цар тахал”-ын хэмжээнд хүрээд байгаа “Ковид-19” халдварт өвчний эсрэг тэмцэхэд өөр өөрийн хувь нэмрээ оруулж ард иргэдийнхээ аюулгүй байдалд анхааран жаахан ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлж байгаадаа баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

 Бурханы сүм өнгөрсөн 7 сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн яаманд амны хаалт хандивлажээ. Тухайн үед Эрүүл мэндийн яамны зүгээс хэзээ ч ирж болох халдварт өвчний үед бэлэн байх үүднээс эмч эмнэлгийн ажилтуудад хэрэглэх маскны хүсэлт гаргажээ. Иймд Бурханы сүмийн итгэгчид дор бүрнээ долоо хоногийн турш даавуун маск оёж, нийт 5000 ширхэг маск хийжээ. Түүнчлэн нэг удаагийн 5000 ширхэг маск, нийт 10,000 ширхэг маск хүлээлгэн өгчээ. Газар дээр байлцсан албаны холбогдох хүмүүс “Хүнд хэцүү цагт амны хаалт хандивласанд баярлалаа” хэмээн талархснаа илэрхийлж Бурханы сүмд Талархал гардуулсан байна.

Бурханы сүм “Ковид-19” халдварт өвчний эсрэг 2 дахь удаагаа хандивын аян явуулж, 14000 ширхэг маск хандивлалаа

 

Бурханы сүм Монгол төдийгүй дэлхийн 175 улс дахь 7500 сүмдээ төвлөн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, улс орон бүс нутгийн хөгжилд  хувь нэмэр оруулдаг юм. Библи дэх мөнх амийн амлалт шингэсэн шинэ гэрээний Алгасал баярыг  тохиолдуулан жил бүр “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” нэртэй цусны донорын аяныг дэлхийн хэмжээнд явуулдаг нь цусны хомсдлыг арилгахад ихээхэн тус нэмэр болдог аж. Өнгөрсөн жил ч мөн Монгол улсад 200 гаруй хүн донорт оролцсоноос 171 нь цусаа бэлэглэсэн байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тулгараад байгаа байгаль орчны асуудалд ч мөн тэд үргэлж анхаарал хандуулж, Эрдэнэт, Улаанбаатар, Дархан зэрэг хотуудад байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж иржээ. Гудамж талбай, гол горхи, үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон гэр хорооллын хог хаягдлыг цэвэрлэж, харьяа дүүрэгтэйгээ хамтран ажиллаж харшил үүсгэдэг шарилж зулгаах ажилд ч гар бие оролцож байжээ. Өвөлдөө тэд цас цэвэрлэх зэргээр иргэдэд тав тухтай орчныг бий болгоход нь тусалж, хөхөө өвлийн хүйтэнтэй тэмцэж байдаг малчдад туслах үүднээс 1200 хос төлийн бээлий хандивлаж ч байв. Энэ мэт чин сэтгэлийн сайн дурын ажлыг хийсээр ирсэн юм. Бурханы сүмийн энэхүү  зүтгэлийг үнэлж Байгаль орчны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэх мэт төр засгийн байгууллагаас Хүндэт өргөмжлөл, Талархал зэрэг шагнал урамшуулал хүртээж байжээ.

“Урьд өмнөх аль ч үеэс илүү хүнд хэцүү үетэй тулгараад байгаа бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол хайр юм. Хүн төрөлхтнийг аврахын тулд энэ газарт ирсэн Христийн хайрын жишээг даган, цаашдаа ч бид зовж зүдэрсэн олонд тусламжийн гараа сунгах болно” хэмээн сүмийн нэгэн холбогдох хүн нэмж хэллээ.

 

Бурханы сүм “Ковид-19” халдварт өвчний эсрэг 2 дахь удаагаа хандивын аян явуулж, 14000 ширхэг маск хандивлалаа

 

Бурханы сүм “Ковид-19” халдварт өвчний эсрэг 2 дахь удаагаа хандивын аян явуулж, 14000 ширхэг маск хандивлалаа

 

Бурханы сүм “Ковид-19” халдварт өвчний эсрэг 2 дахь удаагаа хандивын аян явуулж, 14000 ширхэг маск хандивлалаа

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Ene tsag ued nudee olson tuslamj bna . Odoo be delhii niiteer dahin davalgaalj baigaa gesen .Amjilt husie

    20 August 2020 20:34
  • yaasan mundag ym be her bargiin humuus baitugai alban baiguulga ingej chadahgui bh shv haana bdag sum be ochmoor bna munh ami avmaar bna

    21 August 2020 11:15
  • Unii umnu ene burhanii sumd bayr hurgej talarhal devshuulii Ymar ih sain durian ajil hiideg sun ve Ene aimshigt uvchinuus hmuusiig hamgaalj tuslamj ugch baigaan ih taalagdsan Ene sumiin hmuusd tsaashdiinhan ajild amjilt husie

    21 August 2020 13:08
  • Хүмүүсийн анхаарал суларч энэ муухай өвчнийг анзаарахаа больж өвчны тархалт чимээгүйхэн ихсэж байгаа энэ үед хүмүүст хамгийн хэрэгтэй байгаа маскийг ингэж өөрсдийн санаачлага ухамсрааараа хийж бэлдэж бүр үнэгүй хандивлаж байгаа энэ байгууллагын хамт олноор бахархаж байна Өөрсдийгөө болон өрөөл бусдыг хайрлаж байгаа мундаг хүмүүсдээ баярлалаа. Би өөрөө эмч, эмнэлгийн байгууллагад ажиллаж өдөр бүр нүдээрээ өөрийн биеээрэй халдвар авсан өвчтөнтнүүдийг харж сэтгэл их эмзэглэж дахиад 1 хүн болгоомжгүй байдлаасаа болж өвдөхгүй байгаасай, хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалаасай гэж их хүсэж байнаа тиймээс хүмүүсэээ энэ өвчин дуусах хүртэл тэвчээд маскаа сайн зүүж, өдөр бүр ЭМЯ өгч байгаа зааврыг дагацгаая

    23 August 2020 13:43