Халхгол суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Халхгол суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

 

Дорнод аймгийн Халхгол сумын харьяат малчны зургаан үхэрт 12 дугаар сарын 21-ний өдөр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ.

Иймд холбогдох байгууллагын малын эмч мэргэжилтнүүд өвчилсөн малаас дээж авч шинжлүүлэхэд шүлхий гэдэг нь тогтоогджээ. Тус сумын Засаг даргын А/142 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэмийг өчигдрөөс тогтоосон. 

Одоо хяналтын хоёр цэгт 27 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өвчилсөн 42 үхрийг тусгаарлаж, ойр орчмын 10 өрхийн 1197 үхэр, 1692 хонь, 1662 ямаа, нийт 4551 толгой малыг вакцинжуулсан байна.

Өвчин гарсан талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Голомтын бүсэд 655 толгой мал, сэжигтэй бүсэд зургаан өрхийн 2541 толгой мал байгаа юм байна. 

 

mnb.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen