УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ЭНЭ ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛБЭЛ ГРИНЛАНД МӨСӨН ДАВХАРГАГҮЙ БОЛНО
Арктикийн мөс ихэвчлэн зургадугаар сарын эхээс наймдугаар сарын сүүл хүртэл хайлж, хамгийн ихээр долдугаар сард хайлдаг байна.
Гэтэл энэ жил дөнгөж зургаадугаар сар дундаа орж байхад хоёр гигатонн мөс хайлж тэр хэмжээний ус Атлантын далай руу цутгаад байна. Зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт хоёр гигатонн буюу хоёр тэрбум тонн мөс дэлхийн дулаарлын улмаас хайлжээ.CLICK TO TWEET
Гринландын мөс бүрэн хайлбал дэлхийн далайн төвшин 7.2 метрээр нэмэгдэх юм.CLICK TO TWEET
Alaska Fairbanks их сургуулийн Геофизикийн институтын профессор Энди Асчванденээр ахлуулсан судалгааны баг дэлхийн дулаарал урт хугацаандаа Гринландын мөс хайлахад үзүүлэх нөлөллийн прогнозыг хийж гүйцэтгэж Science Advances сэтгүүлд нийтлүүлжээ. Ингэхдээ хиймэл дагуулын дата мэдээлэл, компьютер загварчлал ашиглан хийсэн байна.
Судалгааны ажлыг товчхондоо дүгнэвэл нөхцөл байдал сайнгүй байна. Урьдчилсан прогнозоор хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээ бууруулахгүй, дэлхийн дулаарал энэ хэвээр үргэлжил 2100 он гэхэд далайн төвшин 5-33 сантиметрээр нэмэгдэж, 3000 он гэхэд Гринландын мөс бүрмөсөн хайлж дуусна.CLICK TO TWEETХарин 2100 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулж чадвал 3000 он гэхэд Гринландын мөсөн давхарга 8-25 хувиар буурна гэж тооцоолжээ.CLICK TO TWEETХүлэмжийн хийн ялгарлаа хэд дахин буурууллаа ч 0-д хүргэхгүй бол Гринландын мөсний 8-25 хувь хайлж, далайн төвшин 1.8 метрээр дээшлэх юм.
Уншиж мэдэх ойлголтууд:
- Арктик бол дэлхийн хамгийн хойд хэсэгт оршдог туйлын бүс нутаг, харин Антарктик бол Өмнөд туйлыг багтаасан дэлхийн хамгийн өмнөд үзүүрт орших тив юм. Арктик нь Арктикийн далай болон Аляск /АНУ/, Канад, Финланд, Гринланд /Дани/, Исланд, Норвеги, Орос, Швед зэрэг орнуудын хэсгүүдээс бүрддэг.
- RCP нь 2100 он хүртэлх хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын төвшинд гарах өөрчлөлт болон агаар мандал дахь түүний хуримтлалын хэмжээг илэрхийлдэг. Энэ ойлголтыг Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (IPCC буюу монголоор товчилбол ЗГХМХ)-ноос -2014 онд нэвтрүүлсэн бөгөөд RCP2.6 нь хүлэмжийн хийн ялгарлын 2100 он хүртэл байж болох хамгийн бага төвшинг, RCP8.5 нь хамгийн өндөр төвшинг илэрхийлдэг.
- Хүний үйл ажиллагаанаас бий болсон хүлэмжийн хий нь агаар мандалд дэгдэж, хуримтлагдаж, бүрхүүлд тогтоц үүсгэснээр нарны цацраг агаар мандлаас дэлхий руу буцаж ойн маягаар дэлхийн дулаарал явагддаг.