Буффон ”Барселона”-д очиж мэднэ

 Буффон ”Барселона”-д очиж мэднэ

 

Италийн нэрт хаалгач Жанлуйжи Буффон ирэх наймааны цонхны үеэр Испанийн "Барселона" багтай гэрээ байгуулж магадгүй юм. Хэд хоногийн өмнө тэрбээр Францын "ПСЖ" багт тоглохоо больж, гэрээ нь дуусгавар болсон билээ. Каталонийн багийн удирдлага 41 настай Буффоныг нөөц хаалгачийн орон тоон дээр авахаар санаархаж байгаа аж. 

Түүнтэй ямар хугацаатай гэрээ байгуулах нь тодорхойгүй байна. Буффон нэг жилийн өмнө Турин хотын "Ювэнтус" багийг орхисон. Тус багт тэрбээр 17 жил тоглосон бөгөөд Францын "ПСЖ" багт очсон билээ. Парис хотын багт Буффон 25 тоглолтод оролцохдоо 25 гоол алджээ. "ПСЖ" Францын аварга болсон билээ. 

Эх сурвалж www.wikimon.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen