Бен Арфа: Би Месси, Роналдогийн хэмжээнд хүрмээр байна


Хатем Бен Арфа энэ улиралд "Ницца”-д тоглохдоо Францын лигт 17 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн. Тэрбээр амжилтаа улам сайжруулж Криштиано Роналдо, Лео Мессигийн хэмжээнд хүрэхийг хүсч буйгаа мэдэгджээ.
"Роналдо, Месси хоёрын чинээнд хүрэхэд би хол байна. Гэхдээ дахиад хэдэн жил тоглоход хүссэндээ хүрэх боломж бий. Энэ бол миний зорилго. Би хөлбөмбөгчийн хувьд яг оргил үедээ орж ирээгүй байна. Одоо би ямар ч амжилт гаргаж болмоор санагддаг. Миний хөл надад 24-25 настай юм шиг л мэдрэгддэг. Ийм насандаа хөлбөмбөгчид туршлага суучихдаг. Сүүлийн үед би хөлбөмбөгчийн хувьд багагүй ахилаа. Одоо би хоёр дахь сэргэлтээ авч байна” гэж 29 настай Бен Арфа өгүүлсэн байна.

Р.Гэгээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen