Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.
Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж Зөвлөлдөх санал асуулга болон олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, иргэд олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын саналыг хүлээн авч уг төсөлд тусгасан. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байгаа юм.
Улсын Их Хурлын сүүлийн гурван удаагийн бүрэлдэхүүн дамжин яригдсан нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Улсын Их Хурлын нэр 64 гишүүн хамтран Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.