Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагчаар татахаар шийдвэрлэжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагчаар татахаар шийдвэрлэжээ

 

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажиллагааг түргэвчлэхийг цагдаа, АТГ, тагнуулын ажлын хэсгийнхэнд өгчээ. 

үүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монголын зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирлагад хамаарах хэрэг багтсан ба хэрэгтэй танилцаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзжээ. 

Уг хэргийг шалгаж буй АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг яллагдагчаар татаад байгаа юм.

У.Мандах 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen