С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРООГ Ж.БАТЗАНДАН АХАЛНА
С.Зоригийн насыг хохироосон хэргийг шалгах “Түр хороо байгуулах” тогтоол гаргаж, хороог байгуулсан. Энэхүү түр хороо өнөөдөр /2019.05.01/ анхны хуралдаанаа хийж, даргаа сонголоо. Ингээд түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон юм.
Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар багтаж байгаа юм. Түр хороо нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах юм байна.