"Монголчууд өмнөх төмөр замаа дуусгалгүй, өөр зам барихаар шийджээ"

Монгол Улс өмнө нь эхлүүлсэн Тавантолгой-Гашуунсухайтын чиглэл дэх төмөр замаа дуусгахгүйгээр шинээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавихаар болсон тухай Хятадын уул уурхайн чиглэлийн  “www.sxcoal.com” сайтад мэдээлжээ.

Монголчууд 736.4 тэрбум төгрөгийн өртгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 267 км үргэлжлэх төмөр зам тавихаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байсан ч уг ажил гэнэтхэн зогссон юм. Уг дуулиан намжаагүй байхад монголчууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414.6 км урт төмөр зам барих шийдвэр гаргажээ. Шинэ төмөр зам тавих ажилд 807 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Өмнөх ажлаа дуусгахгүйгээр шинэ ажил эхлүүлсэн явдалд Монгол Улсын Ерөнхий сайд ихэд бухимдаж, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замд 736.4 тэрбум төгрөг зарцуулсан. Ажлын гүйцэтгэл 50-60 хувьтай байна.

Гэтэл өмнөх төмөр замаа дуусгаагүй мөртлөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км зам барихаар болсон нь гайхшруулж байна. Энэ ажилд төлөвлөөд буй  мөнгөө дуусгаагүй замдаа ашиглах хэрэгтэй” гэж мэдэгджээ. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд “Хоёр төмөр замын ажил хоёулаа эхэлнэ. 807 тэрбум төгрөгийн татварын дараах ашгаа хөндлөн төмөр зам буюу зүүн төмөр замдаа зарцуулна” гэж тайлбар хийлээ. Тавантолгой нь 6.4 тэрбум тонн нөөцтэй дэлхийн хамгийн том коксжих нүүрсний уурхай юм.

 

Эх сурвалж: Sxcoal.com

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen