Хахуулийн хэрэгт холбогдон шалгуулж байсан байгаад амиа алдсан шүүгчинй хэрэг замхрах вий!!

Хахуулийн хэрэгт холбогдон шалгуулж байсан байгаад амиа алдсан шүүгчинй хэрэг замхрах вий!!

 

Өнгөрсөн хоёрдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон байсан шүүгч асан, гавьяат хуульч Л.Бямбаа нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсэн хэвээрээ байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь өөрийнхөө хувцсаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байдаг.

Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтад гарсан нэгэн байв. Гэхдээ хувиараа хуулийн фирм ажиллуулж, бусдад хуулийн зөвлөгөө өгч ажилладаг нэгэн байжээ.

Талийгаач хэрэгт холбогдох шалтгаан, хэрэг явдал юунаас эхэлсэн бэ гэхээр, хятадуудын хоорондоо булаацалдаж, Монголын хууль хяналтынхныг маш их мөнгөөр хахуулдсан гэх Салхитын мөнгөний ордыг тойрсон ноцтой хэрэг сүүлдээ гавьяат хуульчийн амийг авч одсон бололтой.

Хахуулын хэрэгт холбогдсон хүн хар амиараа асуудлыг хаалаа, хаацайллаа гэх ч талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь “Миний ээжийг санаатай алсан. Төрийн байгууллагууд нийлж байгаад хүний амь хохироосон” гэж мэдээлэл хийсэн. Гэвч энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагууд үгүйсгэсэн хэвээрээ байгаа.

НПГ-ын дарга Д.Баярмагнайн хэлснээр талийгаач Л.Бямбааг хоёр хэрэгт шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байсан. Тэгээд хойшлуулалшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан учраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Холбогдох бүх баримтуудыг шүүхэд хүргүүлсэн. Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр байсан тул 48 цагаас илүү хорих хуулийн заалт үндэслэл байхгүй учир прокуророос суллах дүгнэлт үйлдээд суллахаар очиход хорих ангид харамсалтай зүйл болсон байсан гэж ярьсан юм.

Тэгвэл ээжийнхээ үхлийн шалтгаан, үнэн мөнийг олно гэсэн шүүгч С.Төмөрбат чимээгүй болов. Тэрбээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн нэгээр шалгагдаж байгаа бөгөөд өөрийнхөө хөрөнгө орлогоо нотолно гэдгээ ч мэдэгдсэн.

Өөртэй нь холбоотой хэрэгт шалгагдаж байсан ээж нь хүүгийнхээ өмнөөс ч амиа золисон уу. Талийгаач “Миний хүү энэ хэрэгт ямар ч хамаагүй. Өөр шүүгч нар байгаа шүү” гэсэн утга бүхий гэрээсэл бичээд үлдээсэн байгаа юм.

Тэгвэл магадгүй энэ шүүгчийн амиа алдсан харамсалтай хэрэг “Эрдэнэт” үйлдвэр болон улстөрийн томоохон албан тушаалтнуудын хэрэгт дарагдаад замхраад өнгөрөх вий дээ. Нэг шүүгчийн амь насаар нөгөө хэдэн шүүгчийн асуудлыг намжаагаад дарах вий. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийг яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газарт АТГ-аас явуулсан ч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, эдгээр шүүгчдийг шалгуулахгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж прокурор  үзсэн байгаа юм.

 

Энэ талаар НПГ-ын дарга Д.Баярмагнай “АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийгээд нэр бүхий 6 шүүгчийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө, орлогын эх үүсвэр хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эргэлзээтэй байна гэж зээд Мөрдөн шалгах хэлтэсдээ “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” мэдээллийг хүргүүлсэн байдаг.

Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад холбогдох шалгалтын ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосон.

Гэтэл маргааш нь нэр бүхий 6 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлуулах тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Энэ асуудлыг прокуророос хянаад  тавьж байгаа асуудал нь  үндэслэлгүй байна гэж  үзсэн юм.

Учир нь Прокурор нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг субьект. Энэ утгаараа Мөрдөх байгууллагуудаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа "..хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа эсэх, ..мөрдөгч нарын үйл ажиллагаа нь дээрх хуулийн заалтуудад нийцэж байгаа эсэх, мөн бусад хууль тогтоомж, заавар журмыг хэрхэн  хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхийг хянаж шалгадаг үндсэн үүрэгтэй байгууллага” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen