Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул “Монголыг аваръя” гэж шоудах уу, эсвэл?
Улстөр, бизнесийн талбар дахь орон зайтай нөхдүүд өөрсдийнхөө үр хүүхдүүдийг улстөрд хөл тавиулах гэдэг
моод маягийн жишиг тогтоод буй. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ш. Сайхансамбуу өөрөө нэр дэвшихээс гадна төрсөн дүү нь, төрсөн охиноо энэ сонгуулиар сойж байна.
Түүний охин С.Эрдэнэтуул Баянзүрх дүүргийн ИХТ-д, 14 дүгээр тойрогт МАН-аас дэвших юм. Хэдийгээр аав нь намаасаа явсан ч, охин нь МАН-д үлджээ. С.Эрдэнэтуулын тухайд төрийн албанд ажиллаад тодорхой хугацааг үдэж байгаа нь үнэн. Гэхдээ улс төрд бэлтгэгдсэн хүн үү гэвэл бас л эргэлзээтэй.
Дашрамд өгүүлэхэд, Монголын хөрөнгө бэлтэй эрхмүүдийн хүүхдүүд нийлж, өөрсдийгөө төр засгийн толгойд гарах учиртай хүмүүс гэж үзэж "Монголыг аваръя” нэртэй клуб байгуулсан байдаг. Тэгвэл тэр клубыг байгуулалцсан хүмүүсийн нэг бол С.Эрдэнэтуул юм. Монгол улсыг авран хамгаалахаар байгуулсан мэт харагддаг тус клуб үнэн хэрэгтээ хийж гавьсан зүйл байхгүй шахам.
Тэгсэн хэрнээ байгуулсан нөхдүүд нь нийлж шоу цэнгээн зохион байгуулсан нь дэндүү олон гэдгийг нь мэдэх хүмүүс нь хэлж ярьдаг юм билээ.С.Эрдэнэтуулын тухайд Сингапур, Англид боловсрол эзэмшсэн нэгэн ч, гадаадад сургуульд сурсан л бол гарцаагүй улс төрч болох ёстой гэсэн үг биш гэдгийг хаа хаанаа ойлгодог болсон гэхэд болно.
За тэгээд ямартай ч Ш.Сайхансамбуугийн охин гэх тодотголоос яагаад ч салж чадахгүй С.Эрдэнэтуул гэх бүсгүй улстөрд хөл тавих алхмаа хийлээ. Чухам тэгээд эрх ашиг нь яг юу вэ гэдгээс цаашдын зураглал нь тодрох биз ээ.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн