ИХ ТЭНГЭРИЙН МОНГОЛ БИЧЭЭС

Улаанбаатар хотын өмнө орших Богд хан уулын Их тэнгэрийн амны зүүнтээ хойшоо харсан нэгэн хадан хошуунд улаан зос, хар бэхэн зураг болон монгол бичээс бүхий дурсгал буй. Энэхүү дурсгал: “Мөнх тэнгэрийн хүчинд, их суу залийн игэгэнд” гэх зэрэг хар бэхэн бичээстэй. Бичээсийн хамт байгаа хадны хар бэхэн зурагт урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрийтэй ээтэн монгол гутал өмссөн нэгэн эмэгтэйн дүрслэл бий. Сонирхолтой нь: түүний өмссөн малгайны өндөр орой дээр өд мэт зүйл хадсан байдаг. Судлаачид энэ малгайн зургийг XIII зууны үед монгол язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг байсан богтого малгай гэж үздэг бөгөөд хажууд нь байх энэхүү монгол бичээс хадны зурагтай нэгэн цаг үеийнх байх магадлалтай юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen