“ХОВД” ГОЛД ОСОЛДСОН ХҮҮГ ХАЙЖ БАЙНА

“ХОВД” ГОЛД ОСОЛДСОН ХҮҮГ ХАЙЖ БАЙНА

 

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг, тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан.


Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 41 ажилтан, 6 автомашин, ар гэрийн 12 хүн, нийт 73 хүн, 8 автомашинтай 02.14-ний өдөр Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

ОБЕГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen