С.Баярцогтын Швейцар дахь Оффшороос одоогийн байдлаар нийт USA 9,200,000 доллар илэрсэн гэв

С.Баярцогтын офшор дансны талаар Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооноос мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 ам.доллар байгаа бөгөөд энэ нь Швейцарийн "Credit Suisse” банкнаас илгээсэн мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдож байгаа ажээ.

Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг "С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа,  2009 оны 10 сарын 6-нд Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Тиймээс энэ мөнгө Оюутолгойн гэрээтэй холбоотой байх магадлалтай гэж үзэж байна.

9.2 сая ам.доллар одоог хүртэл С.Баярцогтын дансанд байгаа эсэхийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалт дуусч, байцаан шийтгэх ажиллагаа явагдсаны дараа бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” хэмээв.
6087
Швейцарийн шүүхээс С.Баярцогтын "Кредит Суис” банкин дахь данс хууль бус хэмээн үзсэн тохиолдолд бүх мөнгийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэх юм байна.

Мөн тус холбооноос УИХ-аар хэлэлцэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу Оффшор дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулахыг шаардлаа.

У.Сайхан
60886086
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen