“Бид уучлахгүй хөдөлгөөн” авлигын эсрэг тэмцэх байгууллага байгууллаа

"Бид уучлахгүй" цахим жагсаалд нэгдсэн залуусын төлөөлөл албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, "Бид уучлахгүй хөдөлгөөн" ТББ хэлбэрээр үүсгэн байгуулагдсан талаараа мэдээлэл хийлээ. Уг байгууллагын гол зорилго нь авлигын эсрэг залуучууд тэмцэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд олон улсын арга туршлагыг ашиглан Монголд нүүрлээд буй авлигатай тэмцэнэ гэдгээ тэд илэрхийллээ. 

Транспаренси интернэшнл олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн 49% нь авлигыг үгүй болгоно гэдэг итгэлгүй болжээ. Тэд "Авлигын эсрэг тэмцвэл үр дүн гарахгүй" хэмээн үзсэн байна. Түүнчлэн авлигын талаар хэн ч АТГ-т мэдээлэл өгөх эрх нээлттэй байдаг ч мэдээлэл өгсөн хүний ажил албан тушаал, гэрийн хаяг зэрэг бүхий л хувийн мэдээллийг шаарддаг тул иргэдийн 39% нь энэ талаар мэдээлэл өгөхөөс айдаг байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen