ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН 60 ГАРУЙ ХУВИЙГ МАН-ЫН ГИШҮҮДИЙН КОМПАНИУД АВСАН
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. З.Нарантуяагийн хэлснээр "ирэх оны төсвийг батлахдаа алдагдал багатай, зарлагыг танасан, орлогыг боломжоор нь шавхсан байх ёстой гэсэн шаардлагыгАрдчилсан намын бүлгийн зүгээс тавьсан. Гэсэн ч ДНБ-ий 6.8 хувьд бууруулж батлах боломжийг ашиглаж чадаагүй. 9.9 хувийн алдагдлыг 9.1 хувь болгож бууруулсан. Энэ төсвийн алдагдлыг ойрын хугацаанд хурдан бууруулахгүй бол гадаад зах зээлд манай улсын эдийн засгийг үнэлэх үнэлэмж буурсаар байна. Тиймээс бүх боломжоороо энэ Засгийн газар өдөр, шөнөгүй ажиллах ёстой. Улсын төсвийн зарлагууд ерөнхийдөө танагдсан ч санасан хэмжээнд хүрсэнгүй. Бүх төсвийн Ерөнхийлөн захирагчийн багцыг таван хувиар бууруулах санал өгсөн ч дэмжигдээгүй. Нэг хувиар бууруулж баталсан. Төсөв бүх боломжийг ашиглаж чадсангүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болж 5,8 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь суугдсан. Төсвийн урсгал зардлыг бууруулах, үрэлгэн зардлыг гаргахгүй байх ёстой гэсэн байр суурийг манай бүлэг илэрхийлсээр байгаа” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж "Маргааш Хуульзүй болон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. Энэ мэдээлэл одоогоор бүлэгт ирээгүй байгаа. Тиймээс долоо хоног хойшлуулах саналыг хүргүүлнэ. МАН-ын бүлэг, Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын жижиг зөрчлүүдийн талаар ярьдаг хэрнээ, томоохон зээлийн талаар ярьдаггүй. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг Ардын намын гишүүдийн компани авсан байдаг. Үлдсэн хувийг дэд бүтэц, автозамтай холбоотой хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Ерөнхий сайд энэ долоо хоногт мэдээлэл өгнө. Гэтэл долоо хоногийн дотор сөрөг хүчиндээ мэдээллээ өгөх ёстой. Тиймээс МАН-ыг хууль зөрчихгүй байхыг сануулж байна” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-МАН-ын нэр бүхий гишүүдийг Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн мэдээллийг дэлгэж байсан. Энэ зээлэнд нь ямар учир байгаа юм бэ. Хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?
-С.Эрдэнэ: Нэгдүгээрт эргэн төлөлтийн асуудал байгаа. Хуулийн хугацаандаа, гэрээнийхээ дагуу төлөгдсөн үү үгүй юу, хоёрдугаарт Хөгжлийн банкаар дамжиж олгогдсон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг дан ганц Ардчилсан нам аваад хэрэглэчихсэн мэтээр ярьж, хэт улстөржүүлж байгаа нь худлаа шүү гэдгийг нотлох баримт бол энэ байгаа юм.
-Д.Пүрэвдорж "Ардын намын Их хурлын гишүүдтэй холбоотой, тэдэнтэй хамаатай компаниудын заримых нь нэр ил болоогүй. Тэд баярлаад суугаад байх хэрэггүй.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн. Ямар өөрчлөлт орж байгаа юм бол?
-С.Эрдэнэ: Энэ хуулийг яаж ч боловсронгуй болгоод оруулж ирсэн хэрэгжих боломжгүй. Яагаад гэхээр энэ хуулийг цогц хуулийн хүрээнд боловсруулсан. Эрүү, зөрчлийн хууль батлагдаагүй байгаа нөхцөлд энэ хууль хэрэгжих боломжгүй. Олон түмний нүдийг хуурах гэсэн, тархийг угаах гэсэн арга хэрэглэж байна.
Мөн Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлэх юм байна. Тухайлбал, "орон нутгийн сонгуулийн үр дүнгээр хоёр аймаг, нэг дүүрэгт томилгоо хийгдээгүй байна. Улс төрийн сонголтод хүндэтгэлтэй хандах тал дээр эрх баригчид хойрго хандаж байна, олон мянгаар нь хомроглон халж байгаа зэрэг асуудлаар тодорхой шаардлага хүргүүлэх юм байна.