Утааны шүүлтүүр шахах гэж байгаа компаниас олон улсын баталгаа гаргуулж авах ёстой
Утааг бууруулахад 100 мянган айлд яндангийн шүүлтүүр суулгахад 54 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон нь нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
10 мянган төгрөгийн зууханд 500 мянган төгрөгийн шүүлтүүр суулгах нь хэр оновчтой вэ.
Үүнд УИХ-ын гишүүд ч шүүмжлэлтэй хандаж байна. Өмнө нь гурван төрлийн зуух туршиж үзэж байсан. Энэ шүүлтүүр нь хэр үр дүнтэй, бодитой болохыг хэлж мэдэхгүй. Магадгүй Засгийн газраас туршиж үзээд, илүү үр дүнтэй байна гэж үзээд нэвтрүүлэх гэж байгаа болов уу хэмээн харж байгаа. Гэхдээ үнэ өртгийн хувьд арай бишээ, мөнгө идэх гэсэн явцгүй арга гэж олон нийт үзэж буй.
Хэрвээ нэгэнт энэ шүүлтүүрийг нэвтрүүлэхээр болсон бол нийлүүлэх гэж байгаа компаниас нь олон улсын баталгаа гаргуулж байж хийх ёстой гэсэн байр суурьтай байна.
О.Сайхан
Оллоо.mn