ЦЭЦЭН ГАНЖ буюу ГАЛСАНДАШ

ЦЭЦЭН ГАНЖ буюу ГАЛСАНДАШ

 

Баяндэлгэр сумын нутагт Халзан овогтой Галсандаш гэж бэлэн цэцэн үгээрээ нутаг усандаа гайхагдсан нэгэн байжээ. Түүнийг нутгийнхан нь ГАНЖ гэж авгайлна. ГАНЖ гуайн хэлж ярьж байсан цэцэн цэлмэг үг нь нутгийн ард олны сэтгэлд хоногшин одоо ч өөр хоорондоо ярилцсаар авай. Тэрээр нэгэн намар адууны эрлээр явж байгаад нэг айлд хоног таарчээ. Өнөөх айл сүүний хоол хийх гээд үнээгээ хүлээгээд байж гэнэ. Тэгэхэд нь ГАНЖ гуай

Сөл хөөсөн үнээг
Сөөсгөр ГАНЖ хүлээгээд яах вэ!
Шөнө дөлөөр хоол иднэ гээд
Гэдсээ маажаад суугаад яах вэ! унтъя даа гэжээ. 

Өнөөх айлын хатсан боорцог хуруудаар тавьсан идээнээс нэгийг авч хугалах гээд чадалгүй 

Соёо нь элэгдсэн ГАНЖ байтугай
Соёолон нохой ч даамааргүй идээ байна больё доо гэжээ. 

Бас нэг удаа ингэ унаж эрэлд яваад нэгэн айлд бууж хуучилж байгаад шөнө орой мордоход нь тэр айлын хүмүүс "ГАНЖ гуай төөрөв дөө" гэхэд нь. 

Үстэй ГАНЖ ийг боддогүй юм гэхэд
Үр ачаа бодоод харих байлгүй... гэж хэлээд ингээ шалба ороолгоод тэшүүлж явсан гэдэг.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen