Та Казах айлд зочилбол аягаа таглахаа мартуузай
Өнөөдөр буюу 3-р сарын 22-ны өдөр казак ард түмний уламжлалт баяр Наурыз болж байна. Та казак айлд зочилбол тэр айл эхлээд танд аяганд цай хийж барина. Та цайг нь ханатлаа уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганы амсрыг таван хуруугаараа таглаж тавиарай.
Хэрвээ ингэхгүй бол айл танд данхтай цайгаа дуустал хийгээд зогсохгүй дахин цай чанах ч хэрэг гарах юм шүү. Мөн казак ард түмэн энэ баяраар идээ ундаагаа газраар бүтээлэг дэвсэн дэлгэж тавьдаг бөгөөд үүнийг Дастархан гэнэ.
Дэлгэн тавьсан Дастарханд ааруул, цагаан идээ, хонь vхрийн мах, боов боорцог, чихэр жимс, цай, ундаа казак vндэстний алдарт зоог каз зэргийг алаглуулан өрсөн байна. Дастарханд хэн ч бай заавал гараа угааж байж хүрэх ёстой. Гараа угаахгүй бол хоол идэх эрхгүй гэсэн үг. Казак айл бүхэн услаг буюу сувлак, тослог буюу маялак гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүсийн ба зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Ингэхийн учир бусдыг хүндлэх бохир гарын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хамт хувцас хунараа тослохоос хамгаалсан хэрэг.