Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компани орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ”-ний газар олборлолт хийж эхэлжээ

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компани орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ”-ний газар олборлолт хийж эхэлжээ

Төрийн ажлын туршлага үгүй  ч,  бизнесийн туршлага ихтэй Ш.Лхамсүрэн гэгч нөхөр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж ирснийхээ хувьд ч тэр үү, М.Энхболд даргынхаа нөмөр нөөлгөөр дэд сайдын албанд томилогдоод авсан. Гэхдээ тэрбээр өнгөрсөн саруудад мэргэжлийн гэх тодотголтой засгийн нэр нүүрийг улам л хойш нь чангааж ирсэн нөхдүүдийн нэг байв.

Учир нь улаан бизнесмэн тэрбээр ёстой л салбар салбарт гараа дүрсэн байдаг ч, барилгын салбараас харин төсөө  нэгэн юм билээ. Тиймдээ ч жинхэнэ ажлаа мэддэг, салбараа ойлгодог ёстой хүний хаших ёстой дэд сайдын албанд эрлийз морьны уяач, уул уурхайн салбарын сүүлийн үеийн шинэ тоглогч Ш.Лхамсүрэн гэж нөхөр томилогдсон нь даанч нүдээ олсонгүй гэх шүүмж дагаж ирэв.

Тиймээс ч түүний бизнестэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдээс хүргэж байна. Ш.Лхамсүрэн "Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд "Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд "Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос "Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад дэд сайд болсон нэгэн юм.

Тэгвэл түүний  "Мондулаан” гэх компанитай холбоотой анхаарал татсан мэдээллүүд нэлээд бий. "Мондулаан трейд” ХХК нь анх 1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгээд 2000 онд уул уурхайн салбарын үйл ажиллагааг эхлүүлж алтны шороон ордоор дагнан ажиллаж ирсэн байдаг. Гэхдээ тэдний үйл ажиллагаанд хуудуу байх магадлалтай мэдээллийг эх сурвалжууд хэвлэлд өгч ирсэн юм. Тэр талаар хүргэхээсээ өмнө "Мондулаан” компанийн мэдэл дэх орд газруудын мэдээллийг хүргэе.

  Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen