“Амжилтын гараа” уулзалт, ярилцлага амжилттай болж өндөрлөлөө

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний олон улсын эрхийн өдрийг тохиолдуулан СЗСҮТ-өөс зохион явуулсан "Амжилтын гараа” уулзалт, ярилцлага 2017 оны 11 сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус ярилцлага, уулзалтад:

 

-       Д.Баатаржав (Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч)

-       М.Чулуун-Эрдэнэ (Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бие даан амьдрах төвийн Тэргүүн)

-       Д.Сүрэнхорлоо (Монголын үндэсний Паралимпийн хорооны Дэд ерөнхийлөгч)

 

нар оролцож, СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн суралцагчдад Монголын пара спорт, амжилтад хүрэх талаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан хөгжүүлэх боломж зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж суралцагчдын хүссэн асуултад хариулж, чөлөөтэй санал бодлоо хуваалцаж мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

 


“Амжилтын гараа” уулзалт, ярилцлага амжилттай болж өндөрлөлөө
“Амжилтын гараа” уулзалт, ярилцлага амжилттай болж өндөрлөлөө
“Амжилтын гараа” уулзалт, ярилцлага амжилттай болж өндөрлөлөө
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen