Сальма Хайекийн нөхөр эхнэртээ бүрэн итгэдэг
Нэгэн телевизийн шоуд оролцох үеэрээ дөнгөж саяхан Болгар Улсаас зураг авалтад оролцоод ирсэн жүжигчин Сальма Хайек нөхөртөө өөр эртэй учир ургуулсан хэмээн хэлсэн аж. Сальма нөхөртөө "Сонсооч, би чамд нэг чухал зүйл хэлэх хэрэгтэй байна. Би их өөдгүй үйлдэл хийчихсэн. Энэ тухай чамд яаж хэлнэ дээ гэдгээс санаа зовж байна. Би буруу зүйл хийсэн, ингэж болохгүй гэдгийг сайн ойлгож байна. Чамаас гуйя, намайг уучлаарай. Би их ганцаардсан байсан юм. Тийм үедээ маш том тэнэглэл хийчихсэн” хэмээн хэлжээ.
Харин түүний нөхөр Франсуа-Анри Пино эхнэрийнхээ үгийг таслаад, "Дахиад нэг нохой өрөвдөөд авчихсан гэж битгий хэлээрэй" хэмээн сандарчээ. Сальма бүсгүй түүний ов заль бүтэлгүйтсэн гэдгийг ойлгоод нөхрөө тайтгаруулж эхэлсэн байна. Сальма бүсгүй нууц амрагтай болсон гэж хэлээд, уурлангуут нь бас нэгэн золбин нохой аваад ирсэн "нууц"-аа хэлж тайтгаруулах заль зохиосон ч ийн бүтэлгүйтсэн байна.
Харин нөхөр нь эхнэрээ түүнийг хуурч мэхэлсэн гэдэгт ерөөсөө итгээгүй гэнэ. Тэд гэрлээд долоон жил болж байгаа билээ. Сальма бүсгүй амьтан тэжээх дуртай юм. Өдгөө түүний гэрт 10 нохой, 5 тоть, морьд, муурнууд амьдран суудаг. Жүжигчин бүсгүй гудамжинд хаягдсан өрөвдөлтэй амьтны дэргэдүүр зүгээр явж өнгөрч чаддаггүй гэнэ шүү.