Өлзийт сумын Засаг дарга, ЗДТГ, ИТХ-аас

 
 
Өлзийт сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга, ИТХ-ын дарга нар тус суманд томилогдон ирж ажлын гараагаа эхэлж, ажиллаж амьдарч байгаа томилолтоор ирсэн суугуул 32 Төрийн албан хаагчдад урилга хүргүүлж "КОФЕТОЙ ЯРИЛЦЛАГА” ажил хэргийн уулзалт арга хэмжээг анх удаа амжилттай зохион байгууллаа. Кофетэй ярилцлагад оролцогчдод гарын гардуулж, ЗДТГазар, Соёлын төв, ЕБСургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв зэрэг төсвийн байгууллагуудад ажиллаж буй нутгийн уугуул төрийн албан хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ярилцлагад оролцогч бүрт 2 минутын нээлттэй мик аялуулж санал бодлыг солилцож, сэтгэлийн үгийг сонсоход оролцогчид маш их баяртайгаар сэтгэлээ илэрхийлж байлаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen