ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГАД ХЭН СОНГОГДОВ?
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд сонгууль
амжилттай болж, 2 намын 31 төлөөлөгч сонгогдсон байна. Тэд өнөөдөр буюу 11
сарын 08-нд анхдугаар хуралдаанаа хийж ИТХ-ын дарга, Засаг дарга, тэргүүлэгчдээ
сонголоо. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын даргаар Төмөрийн МЭНДЭЭ
сонгогдсон бол Засаг даргаар Түмэннастын АЛТАНСҮХ нар сонгогджээ.