Б.Саранчимэг гишүүн болоод нөхрөө, хамаатнуудтайгаа “өөд нь татав”
Сонгууль болгоны дараа, Засаг солигдох бүрт төрийн албанд шинэчлэл хийгддэг. Улмаар хэн нэг даргын гэр бүлийнхэн, ах, эгч, дүү, нууц амраг, цүнх барьж байсан хүмүүс газрын дарга, хурган дарга болдог бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Энэ хуулийн тойрохгүй дайран өнгөрч буй хүн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг УИХ-ын гишүүн болоод нөхрөө өөд нь татаж, хамаатнуудаа төрийн албанд "хурган дарга”-аар томилуулж дөнгөсөн байна
.
"Эко” гэгдэх Б.Саранчимэг гишүүн нөхрийг Д.Мөнхбаатар гэдэг. Түүний нөхөр нийслэлд нэг наст ургамал болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үр, суулгац нийлүүлдэг байсан. Улаанбаатар хот 2013 онд 315 сая төгрөгийг нэг наст цэцэгт зарцуулж, 2014 онд гурван га талбайд 500 сая орчим төгрөгөөр нэг наст цэцэг тарьсан. 2015 онд 200 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Тэгэхээр энэ хэмжээнийн мөнгөөр Д.Мөнхбаатар ОХУ-аас цэцгийн үр, суулгац зөөдөг байжээ. Цэцгийн үр зөөж байсан Д.Мөнхбаатар мэргэжлийн гэх засгийн газрын эд эс нь болсон. Тодруулбал эхнэр нь гишүүн болоод түүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын "тэргүүн”-ээр томилуулж дөнгөсөн гэдгийг ярих хүмүүс байдаг. Мэргэжлийн бус томилгоо гэдгийг ч цахим ертөнцөд бичдэг юм билээ.
Үүнээс гадна Б.Саранчимэг гишүүн төрсөн дүүгийн нөхөр буюу хүргэн О.Үнэнбатыг Хүнс хөдөө аж ахуйн яамны Газар тариалан эрхлэх сангийн даргад зүтгүүлсэн гэх. Зүтгэл ч амжилттай бол хүргэн хүү өнөөдөр хурган дарга болсон. Хурган дарга болсон эрхэм О.Үнэнбат өөрийнхөө найзыг Хууль зүйн яаманд найзыгаа "чихэх”-ээр ажиллаж байгаа гэх.
Энэ мэтээр Б.Саранчимэг гишүүн ойр тойрныхоо хүмүүсийг дарга, хурган даргаар томилуулсаар байгаа гэх. Үнэн худлыг нь нягтлах ёстой төрийн байгууллага нь нягталж байгаа биз. Уг нь дарга, хурган даргаар томилогдож байгаа этгээд нь тухайн салбарт гурваас дээш жил ажилласан, салбараа мэддэг, туршлагатай нэгэн байх учиртай. Гэвч энэ нь цаасан дээр л хэрэгждэг байх. Чихээс, татаас, ар өврийн хаалганы томилгооны цаана "будаг нь ханхалсан” шинэхэн дарга байдаг. Тэд зүгээр суугаад "цэвэрхэн "идэх” боломжийг хайгаад ажиллах нь тодорхой. Гэхдээ идэхгүй төрдөө хоёргүй сэтгэлээр ч зүтгэж магад.
Томилгоонд мэргэшсэн байж болзошгүй Д.Мөнхбаатар, Б.Саранчимэг нарын гэр бүлийг гаднаас нь харахад өөлөх зүйлгүй мэт. Гэвч гаднаасаа харагдаж байгаа шиг ээ сайхан биш бололтой. ТодруулбалБ.Саранчимэг гишүүний хүү М.Итгэл 2015 онд хар тамхины хэргээр шалгагдаж байсан. Хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Үүнээс гадна М.Итгэл хүү аав ээжийнхээ чихийг халууцуулж 2016 оны 1-р сард зам тээврийн осол гаргаж байжээ.
Бид энэхүү мэдээллийг хэн нэгний нэр төрд халдах гэж бэлтгээгүй. Зөвхөн анхаарал татсан томилгоог нэхэн сурвалжлахад ийм байгаа талаар өгүүлсэн болно.
Эх сурвалж: Dorgio.mn