"Исламын улс" бүлэглэлийн Афганистан дахь салбар "Талибан"-тай мөргөлдлөө
Өчигдөр Афганистаны албаны хүмүүсийн гэрчилснээр, хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн Афганистан дахь салбар Афганистаны умард нутгийн Жовжзан мужид "Талибан"-ы зэвсэгт этгээдүүдтэй мөргөлдсөний улмаас наад зах нь 5 хүн алагдаж, 7 хүн шархаджээ.
Тус мужийн цагдаагийн албаны танилцуулснаар, хоёр тал тус мужийн баруун хэсэгт мөргөлдөж, мөргөлдөөн нь 5 цаг шахам үргэлжилжээ.
"Исламын улс" бүлэглэлийн талаас 3 хүн алагдаж, 4 хүн шархдан, "Талибан"-ы талаас 2 хүн алагдаж, 3 хүн шархаджээ. Мөргөлдөөний дараа хоёр тал тухайн газраас яваагүй тул орон нутгийн аюулгүй байдал эрсдэлтэй байгаа ажээ. "
Исламын улс" бүлэглэл сүүлийн жилүүдэд Жовжзан муж зэрэг Афганистаны нутагт нэвтрэн, "Талибан"-ы зэвсэгт хүчинтэй сөргөлдсөөр байна.
М.Баяр