Аз жаргал дэргэд минь байсан

 

Арван жилээ дөнгөж төгсцөн байсиймаа. Тэр үедээ үй зайгүй найзладаг 1 эмэгтэй найзтай байлаа.

Уулна тэрийг би нэг найздаа борлуулчих санаатай даанч манай хүнийг тоодоггүй байсын. 
Тэгсэн манай нөгөө найз их сургуулынхаа ангийн охинтой байна хүрээд ир гээд л дуудлаа. 
Яваад очсон чинь яг миний style-ийн охин байгаам чэээн." эрх, жижигхэн уруултай, нүдээрээ инээдэг, авсаархан, хөгжилтэй,гоё гартай, зөөлхөн аристай, нээх гоё шулуун үстэй яг ЕЛАСТИН-дсым чинь аргагүйшд гэж байгаам шиг 2 тийш нь хаялаад л, 36 размер өмсдөг жижигхэн хөөрхөн хөлтэй, маш гоё цэвэрхэн өөртөө тохируулаад хувцалчихсан(цэвэрч) нүднийх нь шил нь ямарч толбо нтргүй (нямбай),ойрхон суухаар зөөлхөн lacoste touch of pink үнэртээл (цаанаасаа л тийм 1 дур булаам дэндүү тансаг) хүнтэй уулзаж байхдаа нүүр амаа байн байн толинд хараад янзлаад байдаггүй(өөртөө итгэлтэй), яриан дунд нь ямарч хараалын үг байхгүй(хүмүүжилтэй) ёооо яг миний мөрөөдлийн охин тэхүүү? 
Тэгсэн манай нөгөө найз ' заа мань чамд яг тохирох охин авчирсан байгааздээ. 
За одоо чи нөгөө хөөрхнөөгөө дуудчих гэж авдын' нөгөөх нь яджаахад манай найз-д аймар дургүйгч хэлхүү. 
Тэгээд манай хүн миний мөрөөдлийн охинийг танилцуулчаад байхад, би одоо хариу барихгүй байж бас болдоггүй, яалт ч үгүй дуудлаадаа.
Залгаал ' өө хаана байгаан хөгшөөн ганц 2 пиав уухуу яахуу? (за манай тэр найз охин бол угаасаа миний style-аас тэс хөндлөн гар,надаасаа илүү архи даана, тамхи татна- намайг л хөөе сугаа бандиа гээд л дууддаг охин байсын). 
Тэгсэн чинь хаана байгаан бараг цаг гарангийн дараа очих байх нтр л гэж байна- би ч нөгөө охиндоо дээр үед нүхээ малтцан- манай зүгээр найз байгаан битгий буруугаар ойлгоорой, би угаасаа тоодоггүйн нтр. за тэгээд л байжийтал манай атман симонов бохио зажилцан нэг нүдээ том, нөгөөхөө жижигхэн бологцон намайг хайгаал утасаа барицан залгаж байнаа.
Би ч дуудаад л суулгалаа- тэгсэн нөгөөх чинь харин дөнгөж суунгуутлаа заза би явлаа гэж тэнэгтдэг байшд. 
Энэ балай юмтайгаа байгаагаа хэлэхгүй яасын би лав энэ хачин гомо юмтай чинь хамт байхгүй явлаа гээд болдоггүй дээ. Тэгхээр нь үннээ л хэллээ, найз нь энэ охиныг нь панаалдкаад байнаа..
чи жоохон байжийлдаа ямар сонин хайр даадгүймбээ нтр гэж шордож2 арай гэж үлдээлээ. 2 юм чинь 1нь хайрлаялдаа гэсэн харцтай, 1 нь зайлалдаа гэсэн харцтай байхад үнэндээ л хажууд нь охин найрах гэцүү байгаам чээн.
Заза ерөөсөө хэдүүлээ гарья, тэнгис орж кино үзье гээд л явцгаалаа, кун фү панда үзсийшд нээрээ. :)
Тэгсэн чинь байхгүй ээ миний нөгөө мөрөөдлийн охин чинь ангийхаа найзийг сугданааа гээд л сугдаад урд алхдаг байшд. 
Манай атман ямар тийм арманчиг юм мэдэх биш- тамхи байна уу хөгшөөн чихшиг. 
За нэг тийм сонин шог хувиарлалттай чигээрээ киногоо ч үзлээ, гараад хаачихуу маачихуу л боллоо. 
Тэгсэн манай найз л гар нудраад л(аман дотроо КАРАОКЭ КАРАОКЭ) за тэгээд л би санаачилсан нэртэй бид 4 караокэ орвоо, очлоо 1 шил юм авлаа уулаа дууслаа миний мөрөөдлийн охин тасарлаа шүүр унасан шулам боллоо гэж. 
Юуун нөгөө lacoste macoste- 0.5экс үнэртээл, юуун нөгөө еластин- хайрцаг дүүрэн парлиамэнт үнэртээл, юуун өөртөө итгэлтэй нүүр царай- уйлж муйлаад хамаг будаг нь урсаад-жинхэнэ төрөх нь гараад ирцэн. 
Өдөрхөн дурлаад байсан охиноосоо орой нь бараг айгаад байгаамуу хаашайн.
За нэг тийм сонин хагас өдрийн дурлалын түүхтэйгээр гэрлүүгээ такси бариад атманыгаа замаараа буулгах даалгавартай хамтдаа таксины ард суугаад явлаа.
Манай атманч хэд хэд татаад дээрээс нь гадаа жоохон даарцан байснаа машинд ороод дулаацсымуу яасын намайг чинь учиргүй дэрлээд унтаад өгдөг байшд.Харин тэрхэн мөчид - би өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй 1тийм сонин мэдрэмжийг авсан юм. 
намайг дуудхад нүүрээ ч будаж амжихгүй яараад гүйгээд ирсэн нь сарны гэрэлд тодоос тод харагдах тэр минь- ДЭНДҮҮ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАС СЭГТЭЛД МИНЬ ДЭНДҮҮ ОЙРХОН, ЯГ Л НАМАЙГ ХАЙРЛАХ ГЭЭД ТЭНГЭРЭЭС УНААД ИРСЭН САХИУСАН ТЭНГЭР ШИГ САНАГДАЖ БИЛЭЭ... <3 kiss :)
Харин бид 2 одоо 3н хүүхэдтэй. Тэр маань хааяадаа жоохон ааштай ч гэсэн- хайрлахгүй байхын аргагүй сайхан хань минь юм байгаан 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen