"Asian Battery Metals" компанийн Говь-Алтай аймагт хэрэгжүүлэх "Ямбат" төслийн металлын агуулга өндөр гарчээ
"Asian Battery Metals" компани Говь-Алтай аймгийн нутаг дахь зэс-никелийн "Oval" буюу "Ямбат" төсөлдөө хийсэн металлургийн шинжилгээгээр төслийн хүдэр дэх металлын агуулга маш өндөр гарсан талаар Bloomberg mongolia мэдээлжээ.
Тодруулбал, Австрали дахь лабораторид хөвүүлэн баяжуулах аргаар зэс, никелийн дээжийг шинжлэхэд зэсийн баяжмалын металл авалт 89-95 хувь, агуулга нь 4.6-5.1 хувь, никелийн баяжмалын металл авалт 55-77 хувь, агуулга нь 3.2-4.5 хувьтай гарсан байна. Эхэн шатны туршилтын үр дүн ийнхүү маш сайн гарсан нь төслийн хөгжүүлэлтийн явц үргэлжилж, цэвэр бөгөөд эдийн засгийн үр ашигтай зэсийн баяжмал үйлдвэрлэх итгэлийг нэмэгдүүлж байгааг "Asian Battery Metals" компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-очир онцолсон талаар Bloomberg mongolia мэдээллээ.