ААВДАА ХҮҮ НЬ ХАЙРТАЙ

                                                                   Аавдаа хайртай л юм бол заавал уншаарай.

 

Үйлчлүүлэгч хаан гэдэг үгийг бизнес эрхлэгчид болон хүнтэй харьцаж түүнд үйлчилж байж мөнгө олдог хүмүүс зүрхэндээ зүү шивүүлсэн мэт ойлгодог биз. 
Би бол машиндаа савтай ус аваад тавьчихна, Монгол ёсоо бодоод ч тэр юм уу амьдрал уртасгагч гэсэн нэртэй олон янзын витаминтай чихэр болон гаагаар дайлаад л давхиад байна даа.
Ажил тарах ачаалалтай үеэр хуучирч гандсан хар пиджакан дотуураа цагаан өнгөө алдаад сааралтаж буй срочкин цамцтай хууз сахал тавьсан 40 хүрч яваа болов уу гэмээр Америк эр суулаа. 
Би яг сурснаараа та ус уумаар байна уу? эсвэл хаалганы бариулын жижиг саванд чихэр болон гаа байгаа гэхэд баярлалаа гээд нэгийг аваад пиджакны халаасанд хийчих шиг болов. Ах ч дуу муутай хүн харагдсан тул би илүү дутуу юм ярьж төвөг удахыг хүссэнгүй мөн хөгжимнийхөө дууг сул тавиад газрын зургаа дагаад яваад л байлаа. 
Хөгжимний сулхан дуу, засмал зам дугуй хоёрын үрэлтийн чимээ хоёроос өөр чимээ аниргүй байсан машины кабинд гэнэт чихрийн цаас шажигнах шиг болов. Голын толиндоо хэрэг болгон ахруу хартал чихрээ идээгүй байгаа харагдахад сүртэй юм бодсонгүй. 
Удсангүй дахиад л өнөөх дуу гараад явчхав тэгээд баруун нүдний булангаар хойд суудалруу ширвэсэн миний харцанд халаасандаа нэмээд хоёр чихэр хийж байгаа нь зурвасхан харагдаад өнгөрлөө. 
Ах харин намайг мэдчихсэнийг анзаараагүй байх.
Мэдээж ах бол өөрөө дараа иднэ гэж халааслаагүй нь ойлгомжтой би бодохдоо хүүхэддээ хоосон орчихгүй юмсан гэсэн сэтгэл гэж гадарлаж нэмээд чихэр өгмөөр байсан ч санааг нь зовоочих байх гэж бодоод чимээгүй явсаар хуучирсан хаусанд нь буулгалаа.

Хүүхэд байхад аавтай айлд ороход аавыг тавагласан чихэрнээс аваад халааслахад чихрэнд дургүй юм байхдаа гэж их гайхдаг байж билээ одоо бодоход хэзээ хойно тэгж халаасласныг нь мартсан байхад минь ганц нэгээр нь гаргаж өгөөд байдаг байсныг өнөөдөр саналаа. 
Би бас аавыг нус идэх дуртай юм байхдаа ч гэж хүртэл боддог байлаа учир нь ханиад хүрсэн миний нусыг ээж авах гэж өвтгөөд уйлуулахад хажуугаас татаж ирээд сорчихдог байсныг санадаг.
Тэр ч байтугай аавыг би маханд дургүй өөх л иддэг юм байна тийм болохоор хоолны өөхөө өгөөд хариуд нь мах авах ёстой гэж боддог бүр авдаг байв.
Аав найзуудтайгаа нийлж ганц юм хувааж уухад би заавал хажууд нь суугаад адилхан чихэр ундаа идэж уух ёстой гэж боддог.
Би үнэтэй пүүз чанартай хувцас өмсөж гоё утас барьж аав загвар муутай хямдхан хувцас өмсөж хужаагийн хоёр симтэй гар утас барих ёстой юм шиг. 
Хүнд бүхнийг өргөж хэцүү бүхнийг хийдэг бадируун хоёр гар нь намайг хаа нэг цохихдоо яагаад тийм зөөлөн байдгийг гайхмаар. 
Үнэрт сүрчиг түрхээгүй үргэлж усанд ороогүй хэр нь энгэрт нь наалдан хэвтэхэд яагаад тийм гоё үнэртэй байдаг юм бол.
Үнсэхэд нь үрдэг байсан тэр ширүүн сахал үүрдийн гэмээр инээлгэтэл гижигддэг байсныг.
Уучхаад орж ирэхэд нь уурлан уцаарлаж хашхичиж загнадаг байснаа бодохоор бас л ичмээр. 
Аавыг би уйлдаггүй гэж бодож байтал зохиолын дууны клип төдийг үзээд нулимс унагаадаг юм билээ.
Ээжийг аавд үглэхэд аавын өмнөөс ядарч залхаж байхад насаараа үглүүлсэн аав минь чимээгүй л бодол болон сууна. 
Хүүхэд байхад сумын наадам дээр аавыг согтуу хараад их ичдэг байсан авч одоо бодоход үнэхээр эрүүл хүн ховор байдаг байсан юм байна лээ.
Цалингаа буухад бүгдийг нь ээжид өгөөд өөртөө биш надад илүүчилж хоол авч өгдөг байсан гээд л.
Сүүлийн жилүүдэд цагаан сараар аавд нэртэй болохоос надад дээл оёулдаг болчихсон байсан.
Аавд зориулан хром авахад аавын биш миний том хөлөнд тааруулан авч байсан.
Миний голсон хувцасыг аав өмсдөг болчихсон байсан.
Сүрчигнээсээ нэг түрхүүлчих гэж надаас гуйж ч байх шиг
Сүртэй дуугаран өнөөх нь харамлаж ч байх шиг
Утсан дээр нэг дугаар хадгалаад өг гэхэд нь уцаарладаг болчихож 
Уг нь надад төрөхөөс эхлээд өдийг хүртэл бүх зүйлийг зааж сургасан хүн шүү дээ
Машиныг нь унаад явахад май гэж өгчихөөд майрганаад өөрөө ажилдаа алхаж байсан ч удаа бий байх.

Дэргэд ойр байсан аавыгаа алс хол байхад нь ухаарлаа, та бүхэн минь харин алдсан хойно нь ухаарав.

Эцэг хүн үрийнхээ өмнөөс хэн ч болж юунаас ч татгалзаж, бүгдийг түүнд зориулж чадна.
Ааваасаа хол байгаа үед аав чинь чамайг залгахыг цаг минут бүрт хүлээж суухаас биш чамруу эхэлж залгахгүй тиймийн учир аавуудын тэр их агуа сэтгэлийн хат тэнхээг бага ажиллуулан жаргааж, нүдэнд нь ойрхон яваарай.

Аавыгаа санаж хайрлаж хүндэтгэсэн: Эрхэмбаярын Миеэгомбо

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen