ОХУ Киевт дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтыг өглөө

ОХУ Киевт дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтыг өглөө

 

Өнгөрсөн ням гарагийн шөнө оросын хэдэн зуун дрон, пуужингийн дайралтад өртсөний улмаас Украины нийслэл Киев хот дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтыг амслаа.

Тус довтолгооны улмаас дор хаяж 4 хүн амиа алджээ. Тэдний дунд 12 настай охин байсан бөгөөд мөн 10 хүн шархаджээ.

Шинжээчдын үзэж байгаагаар өнгөрсөн сард агаараас хийсэн дайралтын улмаас Киевт 21 хүн амиа алдсанаас хойших хамгийн том бөмбөгдөлт гэв.

Киев хотын захиргааны дарга Тимур Ткаченко “Оросууд хүүхдийн үхлийн тоолуурыг дахин асаалаа” хэмээв.

Украины Агаарын хүчний мэдээлснээр, Оросын тал нийтдээ 595 дэлбэрдэг дрон, 48 пуужин хөөргөсөн байна. Үүнээс Украины агаарын хамгаалалтынхан 566 дроныг устгаж эсвэл саатуулж, 45 пуужинг сөнөөжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen