Өмнөд Солонгост дата төвд гарсан түймрийн улмаас төрийн үйлчилгээнүүд доголдлоо

Өмнөд Солонгост дата төвд гарсан түймрийн улмаас төрийн үйлчилгээнүүд доголдлоо

 

Өмнөд Солонгосын Дэжон хот дахь Үндэсний мэдээллийн нөөцийн төвд өнгөрсөн Баасан гарагт гал гарснаар төрийн 647 онлайн үйлчилгээ түр доголдлоо.

Тус төвийн тавдугаар давхарт байрлах литий-ион батарей дэлбэрснээс гал гарсан гэж үзэж байна. Үүний улмаас цахилгаан хангамжийн систем, сервер болон хөргөлтийн төхөөрөмжүүд гэмтжээ.

Одоогоор 46 төрлийн үйлчилгээ сэргэсэн бөгөөд үлдсэн системүүдийг бүрэн хэвийн болгоход хоёр долоо хоног шаардлагатай гэж Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Засгийн газар дахин ийм осол гарахаас сэргийлж мэдээллийн төвүүдийн нөөц сервер, аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen