ХЯТАДЫН АРХЕОЛОГИЧИД 5 000 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН АВАРГА БИЕТЭЙ ХҮМҮҮСИЙН ШАРИЛЫГ ОЛЖЭЭ
БЭЭЖИН./TASS/. Хятадын археологичид Шандун мужийн нутаг дэвсгэрт 5000 орчим жилийн өмнө амьдарч байсан "аварга том биетэй” хүмүүсийн шарилыг олжээ. Энэ тухай мягмар гарагт "Жунго синвэньван” мэдээллийн цахим хуудсанд судалгааны дүнг иш татан мэдээлсэн байна.
Эдгээр хүмүүс тухайн үедээ аварга том биетэй буюу 1,9 м-ээс дээш өндөр нуруутай байжээ.
"Бид тэдгээр хүмүүсийн ясыг нь шинжилж үзээд ийм дүгнэлтэнд хүрсэн. Амьдарч байх үедээ тэд үүнээс ч илүү өндөр байсан гэдэг нь эргэлзээгүй. Ийм том бие бялдартай байсан нь хүнс хоол элбэг байсантай холбоотой" гэж Шандуны их сургуулийн дэргэдэх Түүх соёл судлалын төвийн захирал Фан Хуэй сэтгүүлчдэд ярилаа.
Эдгээр сонирхолтой олдворуудыг 2016 оноос хойш Шандун мужийн Жинин хотын орчимд хийж буй малтлагын явцад илрүүлсэн бөгөөд эрдэмтэд одоогийн байдлаар 100 гаруй барилгын балгас туурь, 200 гаруй булш, 20 орчим өргөлийн хонхор байгааг илрүүлжээ. Судлаачдын үзэж байгаагаар, газар дороос гаргаж ирсэн эдгээр шарилууд нь шинэ чулуун зэвсгийн үеийн Луншаны соёл иргэншлийн үед Хуанхэ мөрний сав газраар нутагладаг байсан хүмүүсийнх бололтой.

О.Барс