Хятадад хамгийн том алтны орд олджээ

 

Зүүн Хятадад тус улсын алтны уурхайн түүхэн дэх хамгийн том орд олджээ. Уг ордын нөөц нь 22 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа аж. Энэ тухай China News мэдээлсэн байна.

Үнэт металл хоёр км газарт үргэлжлэн байгаа гэж тэмдэглэсэн байна. Давхаргын зузаан - 67 метр. Хүдэр дэх алтны хэмжээ - тонн тутамд 4,52 грамм аж. Уг ордын баялгийг 40 жилийн турш олборлоно гэж тооцоолж байгаа гэнэ.

Өмнө нь Шандун мужийн Силинд том уурхай олсон гэж зарласан. Алтны нөөц нь 382 тонн байжээ.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen